=
Бат Даатгалын Агентлаг нь АНУ-ын Калифорни, Колорадо, Иллиной, Юта, Виржиниа, Вашингтон мужид хувийн эд хөрөнгийн болон бизнесийн бүх төрлийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Танд автомашин, амины орон сууц, бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө, түрээслэгчийн даатгал эсвэл ресторан, баар, хумс, гоо сайхны салон, барилгын гүйцэтгэгч, том оврын ачаа, тээврийн бизнесийн даатгал хэрэгтэй бол манай тусгай зөвшөөрөл бүхий даатгалын мэргэжилтүүдтэй холбогдоорой.
Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, нээлттэй, ил тод байдал, ёс зүйн өндөр хэм хэмжээ бол манай компанийн эрхэм чанар юм. Бид эдгээр чанарыг эрхэмлэн, танд чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлнэ. Танд яг тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож таны хамгийн чухал гэсэн бүхнийг хамгаалахад бидний зорилго оршино. Бие даасан даатгалын агентлагийн хувьд бид даатгалын компани бус, харин өөрийн үйлчлүүлэгч болох таны эрх ашгийг хамгийн түрүүнд тавих болно.
Жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал. 1-12 сарын хугацаатай гэрээ. Монгол жолооны үнэмлэх, олон улсын жолооны үнэмлэх, SR-22, FR44 даатгал. Сонголт таных.
Амины орон сууц, бусдад түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгө, бусдын үл хөдлөх хөрөнгө түрээсэлж суух, зөөврийн сууц, богино хугацааны түрээсийн үл хөдлөх гэх мэтчилэн бүх төрлийн хувь хүний үл хөдлөх хөрөнгийн болон хариуцлагын даатгал.
Бүх төрлийн бизнесийн даатгал. Хумс, гоо сайхны салон, том оврын ачааны машин, тээврийн компани, бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, барилгын гэрээт компани, баар, ресторан, бизнесийн хариуцлагын даатгал гэх мэт.
Бат даатгал бол АНУ-д монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг, Монгол эзэмшил бүхий анхны бие даасан даатгалын агентлаг (Independent Agency). Бид Калифорни, Колорадо, Иллиной, Юта, Виржиниа, Вашингтон мужуудад даатгалын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээр мужуудад даатгалын тусгай эрхтэй, АНУ-ын нэр хүнд бүхий топ даатгалын компаниудтай хамтран ажилладаг.
Даатгалын тусгай зөвшөөрөл бүхий даатгалын мэргэжлийн баг танд хуулийн ярвигтай заалт болон техникийн үг хэллэгээс бүрдсэн даатгалын гэрээг ойлгомжтой, энгийн үгээр, эх хэлээрээ тайлбарлан, зөвлөгөө өгнө.
Бид үйл ажиллагаа явуулж буй муждаа даатгалын олон компанитай хамтран ажилладаг бөгөөд танд хамгийн бага үнийн санал өгөхийг зорьдог. Бие даасан даатгалын агентлагын хувьд бид даатгалын компанийг бус үйлчлүүлэгч таныг төлөөлдөг. Тиймээс үйлчлүүлэгч таны эрх ашиг хамгийн эхэнд тавигдана.
Даатгал бол хүнтэй харилцдаг бизнес. Та манай үйлчлүүлэгч болсноор та бидний хооронд хувь хүний харилцаа үүсдэг. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл өндөр нууцлалтай байхаас гадна бид танд яг ямар даатгал хэрэгтэйг зөвлөж, таны эрэлт хэрэгцээг тодорхойлоход тусална.
Бат Даатгал нь АНУ-д монгол хэлээр даатгалын үйлчилгээ үзүүлдэг анхны бие даасан агентлаг бөгөөд манай компанийн туршлагатай даатгалын мэргэжилтнүүд даатгалын ярвигтай нэр томъёог эх хэлээрээ тайлбарлаж, хамгийн бага үнээр хамгийн чанартай даатгалын хамгаалалт санал болгохыг эрмэлзэнэ.
Шуудангийн хаяг:
8839 N Cedar Ave, #15,
Fresno CA 93720
Цагийн хуваарь:
Даваа-Баасан. 9am-5:30pm (Баруун эргийн цагаар)
Бямба, Ням гарагт амарна.
(Амралтын өдрүүдэд урьдчилж цаг авна уу)
Утас: (415) 903-2020
Факс:(415) 903-2021
info@batinsurance.com